Хүмүүс: |
Улс даяар хөл хорио тогтоочихсон, гэрээсээ ч гарах боломжгүй байгаа энэ үед Thunder ёстой л “өлөн” байж, гэртээ хоол хүнсээ хүргүүлж сууна. Зүгээр ч нэг утас цохиод бус реклам, клипэнд нь тоглож, шан харамжаа авч буй нь энэ. “Дүүргэ” гэх KFC-ийн дуу хүртэл энэ үед сайн маркетинг болов. Гэртээ дуугаа сонсоод, идэх дуртай зүйлээ захиалаад сууж байхаас хойш яах ч билээ.
Гэртээ унтаж, дэлхийг аварахаас өөр аргагүй болсон юм чинь Thunder шиг “өлөн” байх хэрэгтэй болох нь. Ганц KFC ч биш “Мах импекс”, “Зөв аарцны ундаа” хүртэл рекламдаад Thunder жинхэнэ хүнсний элч болов оо.