УОК: Сэлэнгийг шинэ голомт гэж үзэж байна

2020/11/17
Share |
Хүмүүс:
УОК: Сэлэнгийг шинэ голомт гэж үзэж байна

 УОК-оос ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 10-нд анхны тохиолдол батлагдсан. Ингээд түүний хавьтлаас 10 тохиолдол батлагдаад байгаа. Энэ нь дандаа ойрын хавьтлууд. Хоёрдагч хавьтал 5650 хүн бий. Эдний хариу сөрөг гарсан байгаа. 

Сэлэнгэ аймагт 4 тохиолдол батлагдаад байгаа. Энэ нь Сэлэнгийн багц голомт гэж яригдана. Улаанбаатарын хавьталтай шууд хамааралгүй. ОХУ-д өвчлөл маш өндөр байгаа. Тус улсаас орж ирж байгаа халдварын тоо эрс нэмэгдсэн. Жишээ нь, Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас халдвар их илэрсэн. Энэ халдвар нь агаар дуслын замаар, ахуйн эд зүйлсээр халдварлах эрсдэл өндөр байдаг. Тиймээс үүнээс хамааралтайгаар төмөр замаа дагасан шинэ голомт үүсч байна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд Сэлэнгэ аймгийн ойрын хавьтлын 200 гаруй хүнийг тандалт судалгаанд. хамруулсан. Сэлэнгийн энэ голомтоос улбаалан төмөр замаа дагасан өвчлөл Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь хойноос орж ирж байгаа ачаа тээврээс үүссэн байх магадлалтай. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна" гэлээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!