Хөл хориог чангатгаж чадвал тархалтыг барих боломжтой гэв

2020/11/18
Share |
Хүмүүс:
Хөл хориог чангатгаж чадвал  тархалтыг барих боломжтой гэв

УОК хуралдаж, ээлжит мэдээллээ өгөв. Тодруулбал, өнөөдрөөс нийтийн тээвэр, автомашины хөдөлгөөд зорчих цагийг 07.00-10.00, 17.00-20.00 цаг хүртэл үйлчлэхээр болгож, цагийн хуваарийг богиносгосон байна. Учир нь автомашины хөдөлгөөн өчигдөр эрс нэмэгдсэн тул дээрх цагийн хуваарийн хатуу зохицуулалт хийж буй аж. 

Мөн төрийн албан хаагчдын 15-20 хувь нь өнөөдөр ажилдаа ирнэ, ажилдаа явахдаа ажлын үнэмлэхтэй байх шаардлагатай юм байна.  Бүх нийтийн хатуу хөл хориог чангатгаж чадвал цар тахлын тархалтыг арванхоёрдугаар сарын 1-ний дотор барих боломжтой гэв. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!