Ерөнхийлөгч хэлсэн л бол “Бандан тас” !!!

2020/11/18
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгч хэлсэн л бол “Бандан тас” !!!

Тэгмээр сэн дээ. Улсын Ерөнхийлөгч маань хэсэг харзнасны эцэст жинтэйхэн дуугараад эхлэв. Энэ удаад тэрээр цар тахлын үед яг л ард иргэдийн нуруун дээр ирж буй ачааг оноод хэлчихлээ. Мөнгө өгч, ваучер тараана гэдгийг нь онцлох гэсэнгүй шүү.

Харин зээлийн хүү, түрээсийн төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл гээд ёстой л хамаг амьтны толгойны өвчин болоод байгаа зүйлсийг нэг тийш цэгцлэх юм ярьлаа. Браво Ерөнхийлөгч өө !!!.

Төсвийн зардлыг хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах талаар төдийгөөс өдий хүртэл тийм ч дорвиотой арга хэмжээ авагдаагүй. Цар тахал гарсан үеэс жижиг аж ахуй нэгжүүд хаалгаа барих нь барьж, ажилгүйдлийн тоо эрс нэмэгдсэн. Бүр зээлийн хүү битгий хэл үндсэн зээлээ ч төлж чадахгүй хэмжээнд очсон. Яг энэ үед Ерөнхийлөгчийн хэлсэн үг бодитоор хэрэгжээд эхлэвэл олон мянган хүний нуруун дээрээс асар хүнд ачаа аваад хаячихаж байгаа хэрэг болох биз.

Цаашлаад жижиг дунд бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөвчлөх тал дээр цогц  хөтөлбөр боловсруулах, ипотекийн зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлж, хойшлуулах гэх мэт санал гаргаж Ерөнхий сайдад өргөн барьсан нь ард олныг дахин алгаа ташихад хүргэлээ.

Үнэндээ одоогийн нөхцөл байдалд цалингаас цалингийн, өрнөөс өрний хооронд амьдарч байсан ард иргэд гэр бүлтэйгээ тайван цагийг ч өнгөрөөхөд хүндхэн байгаа.  Аргагүйн эрхэнд гэртээ суугаа хүмүүст төрийн түмнээ бодсон шийдвэрээс сайхан юм гэж юу байхав.


Хамгийн гол нь Ерөнхийлөгч хэлсэн л бол хийдэг. Өнгөрсөн удаад ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж байхад “мөрөөдөл” юм шигээр хүлээж авч, чадахгүй л болов уу гэх хүн бишгүй л байсан. Гэсэн ч тэр чадсан. Ямар олон буурлын нуруу тэнийснийг бид мэднэ. Харин энэ удаад ард иргэдийн зээл, түрээс, даатгал гээд олон чухал асуудлыг “овоо хараа”-ндаа авчихаж.  Зөв бодлогоор, системтэйгээр, цогц хөтөлбөрийн дагуу явчихвал болохгүй юм гэж байхгүй. Хүнд цаг үеийг эв найрамдалтайгаар давая гэж мянга орилохоос нэг жинтэйхэн үйлдэл хийсэн нь дээр байх. 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Frank I”d like to open a business account online viagra cialisAt euronews we believe in the intelligence of our viewers and we think that the mission of a news channel is to deliver facts without any opinion or bias, so that the viewers can form their own opinion on world events.
IP:5.188.211.24  2020-11-18 10:54:10
z terbumtan bolchood talh chiher voucheraa unegui tarahaagui yum bh da
IP:64.119.22.239  2020-11-18 13:57:05
. хархысан
IP:64.119.21.175  2020-11-18 20:15:23
Пүүжжэ Жанхуу л бол жанхуу
IP:66.181.161.82  2020-11-19 13:15:35
zochin talarhaj baina
IP:66.181.184.45  2020-11-19 17:50:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.