МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг түр ХОЙШЛУУЛНА

2020/11/19
Share |
Хүмүүс:
МОНГОЛБАНК: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг түр ХОЙШЛУУЛНА

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, иргэдийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдтэй уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээг Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гарсан шийдвэрийг тухай бүр мэдээлэх болно.

Монголбанк

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.