Хүмүүс: |
УИХ-д Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гээд гишүүн байгаа шүү хүн ард аа!!! Өөрийнх нь хэлж буйгаар УИХ-д ороод ард түмнийхээ төлөө их юм хийсэн гэнэ. Тийм болохоор олон түмэн түүнийг сайн мэдэх юм байх. Гэтэл төрийн цагдаа нар л түүнийг танихгүй мунгинаж байгаа сурагтай шүү.
Тэрээр “Би УИХ-д ороод ард түмнийхээ төлөө их юм хийсэн. Ард түмэн намайг мэднэ.Гэтэл замын цагдаа намайг танихгүй машиныг маань зогсоож, хэн бэ, хаана ажилладаг бэ гэхчилэн саатууллаа. Цагдаагийн харьцаа, хавьталд анхаарах зүйл байна. Миний ард түмний төлөө их үйлсийг саатуулж, ард түмнийг хохироолоо. Энэ асуудлаар Хууль зүйн сайдад хандаж, шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хэвлэл мэдээлэлд хандаж байна.” гэв.
Тэдний ярьж хэлж буйгаар УИХ-ын гишүүн гэхээр л замын цагдаа шууд таниад юу ч шалгалгүй явуулах ёстой юм байх. Шинэхэн бор халзан хонинууд дунд түүн шиг өөрийгөө мэдэрсэн хүн ховорхон л байгаасай. УИХ-ын гишүүн болмогцоо олны танил болж, олон таван үг яриад явчихдаг юм биш шүү дээ Дамдинням аа. Тэгээд ч хийж бүтээснээрээ танигдана гэдэг чинь арай л өөр юм байдаг санагдах юм.