Хүмүүс: |
“Шинэ” намын дарга Ж.Батзандан энэ жил УИХ-д сонгогдож чадаагүй. Өнгөрсөн парламентанд чанга дуугарч, попордог нь Ж.Батзандан байсан. Гэвч МАН-аасаа өрх тусгаарлаж, хэсэг нөхдийн хамт шинэ нам байгуулсан нь тус эс олсон байдаг. Сонгуулиас хойш хэсэг нам гүм байсан тэрээр Австралийн элчин сайдын зөвлөхийн суудалд томилогджээ. Угаас улстөрчдийг аргадаж, гоморхлыг нь тайлдаг газар бол Элчин сайдын яам.
Тэтгэвэртээ гарах нас нь хэдийнэ хальчихсан, улстөрчийн замнал нь дуусч байгаа өвгөд, эсвэл том албан тушаалтай улстөрчдийн хүүхдүүдийг аль нэг орон руу элчин сайд, түүний зөвлөхөөр нь томилдог явдал манайд бишгүй бий. Тиймдээ ч манай поп Ж.Батзанданы ээлжит бай нь элчин сайд бололтой. Төрийн ордонд хаана хэрүүл байна, хаана илүү үйлдэл хийсэн гээд манайхны увайгүй үйлдэл хил дамнаж үргэлжлэхийг хэн болиулж чадах билээ дээ.
Ч.Батхүслэн