ЭМЯ: Шинээр 37 хүнээс Covid-19 илэрлээ

2020/11/20
Share |
Хүмүүс:
ЭМЯ: Шинээр 37 хүнээс Covid-19 илэрлээ

Өнөөдөр нийслэлээс гадна таван аймагт коронавирус илэрч, нийт 3625 хүнд шинжилгээ хийснээс 37 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт шинээр таван хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 16 боллоо. Сэлэнгэ аймагт шинээр арван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 51 болсон. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан нийт тохиолдол зургаа болжээ.

Улаанбаатар хотод шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 33 боллоо. Дотоодын халдварын батлагдсан нийт тохиолдол 120 болжээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 555, үүнээс эдгэрсэн 335, ажиглалтад 26, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтаас гарсан 310, нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаа иргэдээс хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байгаа аж. 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!