Хүмүүс: |
Хотын дарга асан Э.Бат-Үүл халаглаж бас гомдоллож байна. Тэрээр "Коронагийн үед хүүхдийн мөнгө айл өрхүүд, нэн ялангуяа ядуу айл өрхүүдийн аминд орж байна. Ингэх боломжтой хувийн хэвшлийн эдийн засгийг бий болгосон Ерөнхий сайдууд, сайдууд өнөөдөр хилс хэргээр шоронд сууж байна. Тэднийгээ хамгаалж чадаагүй ч ядахдаа талархлаа илэрхийлцгээе" гэжээ.
Түүний хувьд хүү Б.Чулуудайн хамт шалгагдаж байгаа. Тодруулбал, Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм.