МХЭХ-ноос хийсэн жагсаалд “Нарантуул” ОУХТ-ийн захиргаа, түрээслэгчид оролцоогүй гэж мэдэгдлээ

2020/12/04
Share |
Хүмүүс:
МХЭХ-ноос хийсэн жагсаалд “Нарантуул” ОУХТ-ийн захиргаа, түрээслэгчид оролцоогүй гэж мэдэгдлээ

Улс орон даяар “Ковид 19” цар тахлын халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед бүх нийтийг хамарсан хөл хорионы хатуу дэглэм мөрдөгдөж байна. Гэвч хөл хорионы энэхүү хугацаанд хувиараа бизнес эрхлэгчид хүнд байдалд орж УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 2-ний өдөр “Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо”-ноос “Нарантуул” ОУХТ-ийн үүдэнд жагсаал зохион байгуулж, УОК-ын хөл хорионы хугацааг сунгасан шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн энэхүү жагсаалд “Нарантуул” ОХУТ-ийн зарим түрээслэгчид оролцож байгаа тухай ч мэдээлсэн юм. Тэгвэл “Нарантуул” ОУХТ-өөс энэ жагсаалын талаар мэдэгдэл гаргаж тус төв УОК-ын шийдвэрийг эсэргүүцээгүй, харин ч үйл ажиллагаандаа тусгаж мөрдөж ажиллаж байгаагаа мэдэгдэж байна. 

“Нарантуул” ОУХТ-ын мэдэгдэлд “Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд хөл хорионы онцгой дэглэм тогтоосонтой холбоотой “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Баялаг ундраа” худалдааны төвийн хүнсний хэсэг, өргөтгөлийн бөөний худалдааны төвийн хүнсний хэсэг ердийн цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа бөгөөд бусад хэсгүүд хөл хорионы онцгой дэглэмийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Хөл хорионы хугацаанд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн зүгээс түрээслэгч иргэдээс ажиллахгүй хугацааны түрээсийн төлбөр нэхэж дарамтлах, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдаж хөлдөж, ялзарч байгаа асуудал огт гараагүй  бөгөөд “Монголын худалдаа эрхлэгчдийн холбоо”-ноос 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглаанд “Нарантуул” олон улсын худалдааны төвийн захиргаа болон түрээслэгч иргэд ямар ч холбоо, хамааралгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна. цаашид “нарантуул” олон улсын худалдааны төвийн талбайд дур мэдэн түрээслэгч иргэдийн нэрийг барьж улсын онцгой комиссын шийдвэрийг зөрчин иргэдийн бөөгнөрөл үүсгэсэн үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Т.Энхсайхан гээд залилагч болиорой,Фүжи-ги йн залилагч
IP:202.179.25.13  2020-12-14 13:41:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.