Нам солибол ам тосдоно

2021/01/09
Share |
Хүмүүс:
Нам солибол ам тосдоно

МАН-ын гишүүн Э.Магнайбаяр “Баянгол-хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ын даргаар томилогджээ. Тэрээр Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч тангараг өргөхийн өмнө МАН-д элсэж, нэлээд шуугиан дэгдээсэн.

Тэрээр  "Би 2020 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймагт МАХН-аас нэр дэвшин, өрсөлдөж байсан. Сая орон нутгийн сонгуульд МАХН, АН хамтарч оролцлоо. Бид хараахан амлалтаа биелүүлэх гэдэг юм уу, зорьж байсан саналаа авч чадсангүй. Ерөнхий зургаар нь харах юм бол баянголчууд МАН-д итгэл хүлээлгэсэн гэж харж болно. Баянгол дүүрэгт амьдарч байгаа 220 мянган хүний зовлон, жаргалын асуудал шүү дээ. Би энэ дүүргийн иргэн. Гэтэл сүүлийн дөрвөн жил манай дүүрэг хаягдсан дүүрэг болсон. Яагаад гэхээр улс төрийн шалтгаан байдаг юм байна. Нийслэл, УИХ-д МАН ялж, Баянгол дүүрэгт Ардчилсан нам засаглахаар хоорондоо тохирдоггүй, төсөв мөнгө нь орж ирдэггүй, сургууль, цэцэрлэг барих асуудал зогсдог юм байна.

Би тус дүүргийн 23 дугаар хорооныхоо айл болгоноор орж, хүн болгонтой уулзсан. Өнөөдөр манай 23 дугаар хороон дээр сургууль, цэцэрлэг байхгүй, уулан дээр байрладаг. Машин тэрэг явахад хүндрэлтэй, хальтарч гулгаад явдаггүй. Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд, сургуулийнх нь гадаа хүлээж байгаад аваад явдаг. Хороондоо сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэх нь энэ дүүрэгт сонгогдсон миний хувьд хамгийн чухал байна. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж нь МАН-д байгаа гэж харж байна. Иймд сонгогчдоо хүндэтгээд, захиасыг нь биелүүлэх ёстой гэсэн ганцхан бодол л надад байсан. Миний гаргасан шийдвэрийн араас Ардчилсан намынхан зохион байгуулалттай давшилж байна. Гэхдээ цаг хугацаа харуулна. Би бол “За яах вэ” гэж бодож байгаа" хэмээн ярьж байсан удаатай.

Нам дагавал ам тостдог байсан цаг ард үлдэж, хэн хурдан шилжилт хийсэн нь хождог цаг болж.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ххх Эцэг эх нь ямар хумуус бдг бол. Их л тавьтиргуй, бялдууч зусарч, ноен нуруу гэж бхгуй, хаашаа л бол хаашаа өтшиг атирч холбирдогхумуусээс л ийм хумуужилтэй юм гарна даа. Аль нутгийн юм бэ?
IP:66.181.188.207  2021-01-09 11:15:23
zochin isch chaavaasdaa ,yaanda ,yaana
IP:202.179.24.89  2021-01-09 12:48:17
zochin isch chaavaasdaa ,yaanda ,yaana
IP:202.179.24.89  2021-01-09 12:48:30
JKW1JHYR46AXHPE0CILAUWKJ http://mail.com/456 JKW1JHYR46AXHPE0CILAUWKJ http://mail.com/456
IP:81.22.44.89  2021-01-10 12:37:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.