Сангийн сайд оффшороос мөнгө орж ирээгүйг нотлов

2021/01/09
Share |
Хүмүүс:
Сангийн сайд оффшороос мөнгө орж ирээгүйг нотлов

Хэтэрхий өгөөмөр манай хаантан ард иргэддээ 1 сая төгрөг өнөө маргаашгүй өгчих гээд байгаа юм шиг мессэжийг түгээж эхэлсэн. Гэтэл өнөөх нь төрийн санд орж ирээгүй байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Хэний мөнгө юуны мөнгө болохыг нь шалгахгүйгээр тараачихдаг асуудал сэрчихгүй бол сайхан зүүд юмуу даа.

Сүүлдээ хэн нь зүүдлээд байгаа юм бол гэж бодох ч шиг. Хэдийгээр улс төр хийх чухал, сандал суудалтайгаа зууралдах, сонгуульд ялах гэж хичээх зөв ч гэсэн еөөк маань заримдаа боловсрол дутаж байгаа нь харагдах юм даа.

Хэмжээгүй эрхтэй хэтэрхий мэргэн жараахайн дүрд тэр ч тоглож ханахгүй юм, тойрон хүрээлэгчид нь ч хөөргөж ханахгүй юм. Бор шувуу нисгэж зүдэрч байгаа ард иргэдээ дансаа улайстал шалгахад хүргэж яах гэсэн юм бол?  Өөртэй нь санал нийлэхгүй цагаан захтнуудыг бол юутай хээтэй нь эвхээд далд хийчих юм шиг байгаа юм. Шунал ихэдвэл шулам болно шүү хаантаан?

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.