Хүмүүс: |
Хууль зүйн, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд ддудагдсан Б.Навчаагийн хэрэг олон хүний эрх ашиг хөндөж буй. Хүний эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллах дүгнэлт үйлдүүлээд сууна гэдэг дэндүү боогдмол хэрэг. Б.Навчаагийн 2020 оны дөрөвдүгээр сард цахим хуудастаа бичсэн “Х.Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яагаад 14-16 насны охинд бeлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ” гэх пост түүнийг ийн хүнд байдалд оруулсан байдаг.
Саяхан яллагдагчаар татагдсан тухайгаа илэрхийлэхэд түүнийг төрийн албаныхан “Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино шүү” гэж сүрдүүлсэн байдаг. Харин тэр энэ бүхний эцэст ихэд уурссан бололтой цахим хуудастаа Х.Нямбаатар сайдад хандан “7 сар намайг айлгаж дарамталсан.Одоо болно шүү.Би айдагаа авдартаа хийсэн шүү сайдаа!” гэжээ.