Комедиан залуусын азгүй жил

2021/01/09
Share |
Хүмүүс:
Комедиан залуусын азгүй жил

Хүний эрх гэж юу вэ? 1992 онд дахин батлагдсан Хүний эрхийн тухай хуулийг эргээд нэг санах уу. Хүн бүр амьдрах, өв залгамжлах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван жагсаал хийх, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өмчлөх, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл хайх, хүлээн авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, шударга шүүхээр шүүлгэх, төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж заасан байдаг.


Гэвч өнөөдөр манай оронд иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хаалгаж эхлэв. Ялангуяа комедиан залуус. Энэ жил тэд үнэхээр азгүй байв уу. Үгүй. Тэд өөрт оногдсон эрхээ эдэлж, уран бүтээл туурвин, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байхад тэднийг ингэх ёсгүй, төрийн ажилд саад учрууллаа хэмээн эхнээс нь анхааруулга өгч, шалгаж эхлэв. Талбай дээр тайван жагсаал хийсний төлөө албадан тараасан.

Саяхан хөл хорио тогтоож, улс даяар онц байдал зарлачихаад байхад УОК хийх ажилгүй мэт комедиан залуучуудын маазралтыг эмзэгээр хүлээн авч, шалгуулна гэв. Үүний араас “Amaraa’s weekly show” контент бэлтгэн хүргэдэг комедиан Д.Амарааг цагдаагаас дуудуулжээ. Ардчилсан нийгэм гэгддэг ч хүн бүрт тэгш үйлчлэх чөлөөт нийгэм нь хаана байна вэ. Ил гарч буй нь комедиан залуучууд боловч цаана нь хичнээн хүн ийм байдлаар үг хэлэх тоолондоо хэлээ хазуулж суух бол.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
З Коммунист улс болжээ
IP:5.231.151.195  2021-01-09 16:48:47
erka zugeer er hun shig bai l daa. Humusiig doromjilj eldew gaj muuhaigaar marzagnaj alia salbdai bolhiigee huniii erh, erh chuluu hechihjee. ta mar shig haltar uhamsar muutai zaluusaas bolj hichneen uswur nasnii huuhduud buruu zam ruu orj amidraliig hungun hyalbaraar biye argatsaaj amidrah buruu arga surch baigaag.. zugeer l zail daa
IP:77.2.86.205  2021-01-09 19:22:29
erka bi bol mongol ulsiin jiriin neg seheeten zaluu. aliwaa neg zuild hem hemke gej baidag yum yalanguya ta nariin ter heles yariad baidag maazrald chin
IP:77.2.86.205  2021-01-09 19:26:28
zochin ter YOK er ajillaa chiij chadaddgui ter Uuganbayaraas bolj chaldvar aldaj odoog churtel bid nariig zovoodog !!! ene baiguullagiig tatan buulga
IP:202.179.26.39  2021-01-10 12:41:50
Zochin Zarimdaa ikh hudlaa dalchignafag shd, yrunhiilugchuu hurtel hooloiamaar ni doromjlood, hundetgeh ys gj bdag da. Arai l dalchgnuur. Er emgui. Mangartdaad uursduu baysch ineeldeed.
IP:122.201.31.225  2021-01-11 12:09:18
Zochin Tus tusynhaa ajlyg hiitsgeeye.Hunii ajild sadaa bolj shalgana ch geh shig.
IP:69.158.246.26  2021-01-11 20:28:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.