Солонгосын гүнж гэгддэг Сон Е Жин 39 нас хүрлээ

2021/01/11
Share |
Хүмүүс:
Солонгосын гүнж гэгддэг Сон Е Жин 39 нас хүрлээ

Өмнөд Солонгосынхон драма, уран сайхны кино, к-поп гээд соёл, урлагаараа дэхлийг байлдан дагуулсан хэвээр. Савангын дуурь ч өөрчлөгдөж, илүү чанартай драма болон нэг ангит киногоороо алдаршсан тэд яах аргагүй энэ цагийн гол дүрүүд болсоор. Сүүлийн үед монголчуудыг байлдан дагуулж буй “Crash Landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Хён Бин, Сун Е Жин нар үерхэж эхэлсэнд олон ч хүн баярлаж буй биз ээ. Тэгвэл өнөөдөр 21 настайдаа жүжигчний карьераа эхлүүлсэн гэгддэг Сун Е Жиний төрсөн өдөр аж.


Тэрээр Сон Е Жин 1982 оны нэгдүгээр сарын 11-нд мэндэлжээ. 21 настайдаа 2003 онд цацагдаж байсан "The Classic" киноны гол дүрийг бүтээснээр нь түүнийг эчнээ таних биз ээ. "The Classic" киноны гол дүрээрээ тэр 2003 онд 37 дахь удаагийн Baeksang Arts Awards-аас "Шилдэг шинэ жүжигчин" шагнал хүртжээ. Үүнээс гадна “A moment to remember”, “April snow”, “Personal taste”,”Last princess” зэрэг олон алдартай уран бүтээлд тоглосон байна.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.