Хүмүүс: |
Монголын топ баячуудын тэргүүн эгнээнд багтаж яваа О.Тэнүүн бурханаас өгсөн харамгүй их хишгээ хүртэж, төгс амьдралыхаа амтанд бялуурч яваа адтай залуу. “Оюуны Ундраа” группийн өв залгамжлагчаар эчнээ таних ч түүнийг алдрын тавцанд төвөггүйхэн хүргэсэн хүн нь “Женко” Х.Баттулгын том охин Б.Намуун. Гэхдээ байна аа, баян айлын ганц хүүтэй амьдралаа холбосон Б.Намуун хурим ч үгүй, сайрхах зүйл ч үгүй сууна.
Гагцхүү тэргүүн охины нэрээ л хадгалж, нам гүмхэн амьдарч байна. Гэтэл О.Тэнүүн уул уурхай, санхүү, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт ажиллаж буй охин компаниудаараа аархан, группээ удирдахын сацуу хоббигоороо МОСБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг хүлээн зөөлөн буйдандаа “шигдсээр” хувийн карьераа тутал өндөрт өргөж яваа. Коронагийн үед дэлхийн олон хөрөнгөлөг компаниуд дампуурлаа зарлаад байхад О.Тэнүүн хямралд өртөхгүй “надыг аях юм” гэсэн шиг суугаа нь буян, буян.