Хүмүүс: |
Өнөөдөр загварын хатан хаан, мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэлийн төрсөн өдөр тохиож байна. Тэрээр 1967 оны нэгдүгээр сарын 11-нд мэндэлсэн бөгөөд 7 хүүхэдтэй өнөр бүлийн отгон хүүхэд. 1990 оны Монголын сайхан бүсгүй тэмцээний дэд байрыг эзэлж, үзэсгэлэн гоогоороо шагшигдаж явсан тэрээр 1986 оноос өнөөг хүртэл 20 настай охидуудтай зэрэгцэн загварын тайзнаа алхалж, ид хаваа гайхуулсаар буй.
Өдгөө өндөр зэрэглэл бүхий тансаг брэндүүдийн сурталчилгаанд тоглож, хаа нэг загварын тайзан дээр тодордог Э.Одгэрэл 50 гарсныхаа дараа дотуур хувцасны брэндэд тоглож, хагас нүцгэн биеэ гайхуулаад амжсан. Охинтойгоо зэрэгцэн нас дарж буй тэрээр яах аргагүй энэ цагийн загварын шилдэг гол дүр билээ.