Хүмүүс: |
Мэргэжлийн сумо бөх, үндэсний бөхөд дархалагдсан гурван ах дүү бий. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар улс төрийн тогоонд чанагдаж, элдэв хэл амны бай болсоор. Том ах Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээс хотын мээр болж, нийслэлийнхээ шавар, шохойноос эхлэн бүхий л зүйлтэй зууралдсаар буй. Харин Аса аварга Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан ч оны өмнө ажлаа хүлээлгэж өгсөн.
Одоо бол сошиалд дуртай зүйлээ хийн, эцгийн үүргээ гүйцэтгэж суугаа. Харин дүү Д.Сэржбүдээ ах нараасаа арай өөр. Үргэлж олны анхааралд байх дуртай ах нар шигээ биш тэрээр хувийн бизнес хөөж, шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч явна. Тэрээр 2014 онд байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Газком” компанийг удирддаг. Гэр бүлийн хувьд ч тогтвортой байдаг тэрээр арай ч улс төр лүү үсчихгүйхэн шиг бизнесийн карьераа өсгөж явна даа.