Хүмүүс: |
Олон нийтээр үйлчлүүлэх зах, худалдааны төвүүд арваннэгдүгээр сарын 11-нээс эхлэн хоёр сарын турш ажиллаагүй. Гэтэл “Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн эзэн авхай Г.Алтан түрээслэгчдээсээ түрээсийн төлбөрөө нэхжээ. Түрээслэгчид хоёр сарын турш нэг ч өдөр ажиллаагүй, худалдаа үйлчилгээ явуулаагүй байдаг.
Ийм нөхцөл байдалтай байхад тэрээр түрээсийн төлбөрийнхөө 50 хувийг төл, төлөхгүй бол худалдааны төв рүү оруулахгүй, барааг нь өгөхгүй гэж зандарсан гэх. Үнэхээр хаана, хаанаа хүндхэн нөхцөлд байдалд байгаа түрээслэгчдээ нэг удаа харж үзэх сэтгэл түүнд байсангүй бололтой. Дээрээс нь төрөөс ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн байдаг. Ийм байхад орлогын үүдээ хаалгасан түрээслэгчдээсээ мөнгө нэхнэ гэдэг дэндүү увайгүй үйлдэл гэлтэй.