Хүмүүс: |
УИХ-ын гишүүний суудлаас буугаад урлагтаа эргэн ирсэн С.Жавхлан хуучин төрхөмдөө буцсан. Төрхөмдөө буцсан С.Жавхлан төрийн ажил гэж толгой өвтгөхгүй, дуугаа дуулсан шиг ёстой л нэг жаргаж буй даа. Завтай болсныг ч хэлэх үү, сошиалд тун идэвхтэй болсон тэрээр нийгмийн сонин хачин хүүрнэн суудаг болсон. Саяхны болсон газар хөдлөлтийн талаар ч үг газар гээхгүй, өөрийн таамгаа дэвшүүлээд амжив.
Тэрээр цахим хуудастаа “Газар хөдлөлт үү? Дээрээс унасан зүйлийн доргилт уу?
Монгол орон халуун дулаан бүс, далайн улс орнуудыг бодвол жилийн ихэнхи саруудад хөрс маш бат бөх хөлдөлттэй өвөлдөө газар хөдөлсөн тохиолдол ховор. Хэрэв газар хөдөлбөл ихэнхдээ хавар ханш нээсний дараа буюу газар уясхаар, шар усны үерийн үед чичэрхийлэл, газар хөдлөх үзэгдэл илүүтэй тохиосон байдаг. Гунан бугын эвэр тас хөлдөж хугармаар 3 есийн хүйтэнд газар хөдлөх нь юу л бол!
Чичирхийлэл олон давтамжтай байгаа бол дээрээс биет хүчтэй унасан байх хамгийн өндөр магадлалтай. Хэрэв тийм бол дахиж чичирхийлэл мэдрэгдэнэ.
1. Гариг хоорондын давхцлаас орж ирсэн солир унасан
2. Улс орнуудын таагүй харилцаанаас үүдсэн зэвсэгийн туршилт буюу байгаа оноогүй харвалт
3. Хөрш ойролцоох орнуудын туршилтын биет унасан
4. Оюу-толгойг зайдагнасан гадаад эзэд сандарсандаа олон түмнийг нь айдаст автуулж анхааралыг тэр зүгт хандуулах гэсэн башир арга хэрэглэж биет унагасан
Энэ 4-ын нэг л гарцаагүй байх даа
Ерөнхий голомт дээр очсон шинжээчдээс нуугаад дарчихгүй л бол их зүйл хамаарах байхдаа...
Таамаг шүү, бүрэн нотолсон зүйл биш шүү! Энэ өдөрт нь бичээд үлдээчихье! Харж л сууя
/Дэлхий бөөрөнхий гэж хэлсэн Бруногоо барьж аваад шатаачихсан улсууд шүү дээ та нар минь, Сэтгэгдэлээр ёстой чиг нэг булаад өгөөрэй манайхаан ха ха ха/
Самандын Жавхлан
2021.01.12” гэж бичжээ. Түүний өгүүлсэн таамаг үнэний ортой зүйл биш. Харин С.Жавхлангийн өгүүлэх таамгыг эрдэмтэн, судлаачид газар хөдлөлт үү үнэхээр гадны биет үү гэдгийг эцсийн дүгнэлтээрээ гаргана биз ээ.