Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог”-ийг амилуулав

2021/01/13
Share |
Хүмүүс:
Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог”-ийг амилуулав

Сошиал орчинд хамаг амьдралаа тоочиж, хувийн асуудлаа байдгаар нь дэлгэчихдэг Т.Дэлгэрмөрөн шинэ мэдээ дуулгав. Үргэлж бүсгүй хүнийг магтсан дуу дуулж, уярч хайлуулдаг Дээгий “Чононгоо” продакшны бүтээл болох “Ээж хадны домог” киноны дууг амилуулжээ. Салах дээрээ тулаад байсан эхнэртэйгээ эвлэрч, гэр бүлийн маргаанаа шоу болгож чадсан чамгүй адтай Т.Дэлгэрмөрөний эмэгтэй хүнтэй мөнхийн асуудалтай өрнөж ирсэн амьдрал одоо нэг юм “засарсан” биз ээ.


Гэвч үe үe бусдыг үгээр зодох гэдэг хэт шүүмжлэмтгий занд нь цухалздаг хүмүүс шаггүй бий. Сайхан дуулдаг байж болох ч сайхан хүн байх амаргүйн бодит жишээ бол Дээгий. Гэсэн ч өөрийнхөөрөө байж, асуудал бүрт оролцдог түүний хэв маягийг хэн ч эвдэж чадахгүй л болов уу.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Сайхан дүү шүү,Ухаантай Сайхан дуу болсон доо.
IP:103.212.119.151  2021-01-13 14:19:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.