С.Баярцогтын 4 тэрбум 10 сая төгрөг, 3 үл хөдлөх хөрөнгө улсын өмч болно

2021/01/13
Share |
Хүмүүс:
С.Баярцогтын 4 тэрбум 10 сая төгрөг, 3 үл хөдлөх хөрөнгө улсын өмч болно

Нас дарсан ч овор нэмдэггүй, мөнхийн залуу Э.Одгэрэл мэт тодотголыг бий болгож чадсан цөөн хэдэн улс төр, урлаг соёлын эрчүүд бий. Хамгийн залуу Ерөнхий сайд асан С.Баярцогт энэ ангилалд гарцаагүй багтана. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж. Цагтаа мандан бадарч, тугаа намируулж явсан С.Баярцогт өдгөө “тугалаа хариулж”, аавын хаалганы цаана улсын хоол идээд сууж буй.

Сайд байхдаа л царайлаг, оворгүй гэгддэг байсан тэр одоо болтол анхуухан харагддаг хэвээрээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэгдэж жил дамнан шалгагдаж байсан С.Баярцогт оны өмнө их хурлын сонгуулийн үеэр хоригдсон байдаг. Арван жилийн хорих ял авсан ч давж заалдах шатны шүүхээр түүний ялыг буруулж, дөрвөн жил наймар сар болгосон.

Харин түүний мэдэлд байх 4 тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Z Aimaar idjee. Yaj ch agillaad iim ih mongo hiihgui sh dee
IP:98.169.33.79  2021-01-14 09:35:28
zochin Том компаниудын маркетингийн менежерүүд мөнгө хусдагаа болих хэрэгтэй байгууллагаа хоослоод.Бөөн хуйвалдаан
IP:202.131.233.174  2021-01-14 17:17:25
далай энэ новшийн идсэн мөнгөний хажууд энэ 4.000.010.000 3 үл хөдлөх нь юу ч биш !!!!! новшнуудын үйлийн үрийг үр хүүхэд ач зээ чинь үеийн үед улаан махаараа Ард түмэнд төлөх болно!!!
IP:66.181.179.194  2021-01-15 09:33:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.