”Дон Жуан” гэгддэг байсан С.Нямдаваа дахин яллагдагчаар татагджээ

2021/01/13
Share |
Хүмүүс:
”Дон Жуан” гэгддэг байсан С.Нямдаваа дахин яллагдагчаар татагджээ

Хүүхнүүдийн дунд Дон Жуан гэдгээрээ алдартай байсан “Эко констракшн” компанийн эзэн С.Нямдаваа гэр бүлийн хувьд тун тогтворгүй нэгэн. Барилгын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, их хотын А зэрэглэлийн сүрлэг байр, хотхон байгуулсаар яваа С.Нямдавааг прокурорын байгууллагаас яллагдагчаар татжээ.

Өнгөрсөн жил түүний  компанийн барьж байсан барилгын ажилчин хүнд гэмтэж, нэг хүн нас барсан хэргээр түүнийг болоа компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцан ажиллаж байсан хүмүүсийн хамт хэрэг үүсгэн, Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсан байдаг. Гэвч тухайн үед хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнө С.Нямдавааг прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад холбогдох хүмүүст яллах дүгнэлт үйлдэж байв.

Харин “Эко констракшн” компанитай холбоотой хэрэг дахин сөхөгдөж, С.Нямдаваагийн хэргийн баримтыг хангалтгүй гэж үзсэн Хан-Уул дүүргийн прокурорын газар түүнийг дахин яллагдагчаар татжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen X APARTMENT GEED MKB DUTUU BAIR BARIJ IRGEDED OGSONDOO.
IP:66.181.182.42  2021-01-13 23:02:21
Bogi Ene hugshin banzal chine zagvar umsugch Budjargaltai amidarch bgamu?
IP:106.101.193.170  2021-01-14 22:55:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.