Хүмүүс: |
Сөүл-Улаанбаатар чиглэлтэй тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх байсан Монгол иргэн БНСУ-д нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд эх орондоо ирэх хүсэлтийг удаа дараа тавьж, өдөр хоногоо тоолон хүлээсний эцэст харийн нутагт нүд аньжээ. Гэтэл төрийн албатууд нь ачаа, тээврийн онгоцонд багтаж, хил хооронд дураараа зорчиж байхад яаралтай ирэх хүсэлт гаргасан жирийн иргэд эхнээсээ эх орондоо хөл тавьж чадахгүй эндсээр.
БНСУ-д гацсан эх орондоо ирэх хүсэлтэй иргэд хөдөлгөөн өрнүүлж, өлсгөлөн зарлаад байсан билээ. Тэд 2020 оны арваннэгдүгээр сарын нислэгээр эх орондоо ирэх онгоцны билет захиалсан ч хөл хорио тогтоосны улмаас нислэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдсонд эсэргүүцэн жагсаад байсан юм.