СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвийн сувилагчаас ковидын халдвар илэрчээ

2021/01/16
Share |
Хүмүүс:
СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвийн сувилагчаас ковидын халдвар илэрчээ

Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэлээ. Монгол улсад Covid-19 батлагдсан тохиолдол 1512 болж, нэмж 21 хүнээс халдвар илэрчээ. Үүнээс 909 хүн эдгэсэн бол, 592 хүн эмчлэгдэж байгаа аж. Гэтэл өнөөдөр СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвийн сувилагчаас Covid-19 халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яам дурдсангүй. Улс даяар халдвар хурдацтай тархсан нь “Энхсаран” сувилал, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ гээд улсын эмнэлгүүд нь байж таарсан.Гэтэл халдварын голомт ахиад нэгээр нэмэгдэв. Харин үүний талаар сэтгүүлч Б.Отгон цахим хуудсаараа дамжуулан хүргэжээ.

Тэрээр “Эмнэлэг ХАЛДВАРЫН ГОЛОМТ болсон нь ердөө л ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ!!!

СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвийн сувилагчаас ковидын халдвар илэрчээ. Түүнтэй хавьтал болсон Тус төвийн Дотрын тасгийн бүх эмч, сувилагч, асрагч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр нэг нэгээр нь зочид буудалд тусгаарласан байна. Халдвар авсан сувилагч уг нь ажлаасаа чөлөөлөгдөн, ХӨСҮТ- рүү явж, гадуур ковидын шинжилгээнд ажиллаж байсан. Өнгөрсөн 2 дахь өдөр тэрээр “Хүний нөөцөөс дуудсан” гэсээр ажил дээрээ ирж, цалингаа бодуулан, эмнэлэгийн бүх давхаруудаар явж хүмүүстэй уулзсан байна. Үүний дараа сувилагчийн шинжилгээний хариу гарч, халдвартай нь тогтоогдонгуут 3 хоногийн дараа уг төвийн эмч, ажилтнуудыг тусгаарлажээ. Өнгөрсөн 3 хоногийн хугацаанд тус тасгийнхан өчнөөн хүнд үйлчилсэн байж таарна. Тэр болгоныг олж илрүүлэх, тусгаарлах гээд бөөн ажил. Тусгаарлагдаж байгаа хүн нэг бүрийн ард ар гэрийнхэн нь бий. Нялх нойтон хүүхдүүд байна. Хамгийн гол нь энэ бол тус эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалтын алдаа гэж халдвар авсан эмч нарын ар гэрийнхэн үзэж байна. Халдварын голомтод ажиллаж, гадуур шинжилгээний багт явуулсан сувилагчаа эмнэлэг дээр дуудаж аваачсанд л асуудлын гол байгаа юм. Халдвар авсан сувилагч өөрийг нь үндсэн ажил дээрээ очиж болохгүй талаар ямар нэг зөвлөмж, журмыг ХӨСҮТ болон өөрийнх нь ажилладаг Эрүүл мэндийн төвийн удирдлагуудаас өгөөгүй байна.


Бас нэг ноцтой зүйл нь халдвар гарсан СХД-ийн Эрүүл мэндийн 14-р төвийн даргыг он солигдох мөчид буюу 2020.12.31-ны 13 цагийн үед гэнэт ажлаас нь чөлөөлж өөр хүн томилжээ. Шинээр томилогдсон хүн нь Д.Сумьяабазарын сонгогдсон тойрогт өрхийн эмчээр ажиллаж байсан нэгэн. Хотын дарга Д.Сумьяабазарын шахалтаар оны сүүлийн өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ томилгоог хийсэн гэж тус төвийнхөн хоорондоо ярьж байна. Мэдээж шинээр томилогдсон дарга хэн хаана ажиллаж байгааг мэдэхгүй байж таарна. Ковидыг халдварын үеэр ядаж эмнэлэгийн дарга нарыг халж, сольж бужигнуулахаа болино уу? Ардын нам ялсны хариуг ард түмэн, улс орноороо хохирч төлөх ёстой юу?” хэмээн цахим хуудастаа бичжээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Shinjilgee ogson bol hariug ne gartal oorsdigoo tusgaarlaachee
IP:103.26.194.68  2021-01-16 13:12:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.