“Хаялагатай” Ч.Ганхуяг ажилчдаа байр, машинаар шагнажээ

2021/01/18
Share |
Хүмүүс:
“Хаялагатай” Ч.Ганхуяг ажилчдаа байр, машинаар шагнажээ

Covid-19 гээд баяр ёслол, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулагдахаа больсон. Харин үед технологийн шийдлээ дагаж, ихэнх зүйл цахим хэлбэрт шилжиж буй. Хөл хорионоос үүдэн шинэ оноо угтаж чадаагүй “Ард Санхүүгийн Нэгдэл’-ийнхэн баяраа цахимаар тэмдэглэж, гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ажилчдаа баяр, машинаар шагнажээ.

Тэрээр энэ хүнд цаг үед компанийн нийт ажилчдаасаа азтан шалгаруулж, тэр дундаас супер шагнал болох 3 өрөө байр, Renault Kaptur автомашиныг хоёр ажилчиндаа өгчээ. Аргагүй л “Apprentice”-ын мэдрэмжтэй, хаялагтай CEO юм даа.

Тэд цахим хуудаснаа “Ийнхүү аз од нь гийж, азтанаар шалгарсан 2 бүсгүйдээ дахин дахин баяр хүргэе.

Байр авахаар мөрөөдөж, урьдчилгаа мөнгөө хурааж, өдөр хоног бүрд тэрхүү зорилгын төлөө хичээн ажиллаж ирсэн, 2 хөөрхөн бяцхан хүүтэй ажилтан маань 3 өрөө байрны азтан болсон бол.Нялх үрээ өлгийдөн аваад төд удаагүй ажилтан маань шинэ хүнээ угтан авсан баяр дээрээ шинэ хүлэгтэй болж, баярын өдрөөр улам ч их аз жаргалыг мэдэрч байсныг харахад таатай байлаа.Шагнал урамшуулал нүдээ олно гэдэг юутай билэгшээлтэй” гэж бичжээ.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin tanaid ajild ormoor baina, iim ajilchiddaa bodson gazart l ajilmaar bn,
IP:202.9.46.231  2021-01-18 11:09:36
irgen zaluus mini toriin alba ruu zutgehee bolitsgooo ireeduigee tsotslooogoochee
IP:66.181.182.42  2021-01-18 15:28:37
Zochin Mongold iim zahiraluud olon baih boltugai. Olon jil huvii baiguulahad bol vnen ch urdah ajilaa hiigeed yvdag hvmvvs bol her bargiin vnelegdej tushaal ahihgvi sh de. Hen sain bugs dolooj hudlaa vnen hov zuuj dolignoson garuud ni l tomrood yvdag
IP:122.201.24.69  2021-01-19 23:56:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.