УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Иргэд 200 мянган төгрөг бэлэн авч, үлдсэн 800 мянган төгрөгт тааруулан үндэсний үйлдвэрлэгчээс хүнсний бүтээгдэхүүн сонгон авах юм.
Энэ санаачилга хэрэгжих эсэхийг эрх баригч Монгол Ардын Намын бүлэг шийднэ. Тэгвэл намын бүлэг өнөөдөр энэ асуудлаар хуралдаж төрийн тэргүүний гаргасан саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.