Солонгосын хэвлэлийг шуугиулж буй монгол охид

2021/01/18
Share |
Хүмүүс:
Солонгосын хэвлэлийг шуугиулж буй монгол охид

Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт монгол хүүхдүүд эх орныхоо нэрийг гаргаж, цахиур хагалж эхлэв. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүрээнд зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавих мэдээ дэлхийг шуугиулаад амжсан. Тэгвэл БНСУ-ын воллейболын спортод монгол охид цойлж, хэвлэлээс буухаа больжээ.

Өдгөө 17 настай Ц.Орхон, Саруул нар хоёр улсын хамтын ажиллагааны үеэр Солонгост 2019 оны сүүлээр Монголын воллейболын холбооны шугамаар иржээ.

Тэд Солонгос улсад очоод ердөө нэг жилийн хугацаа өнгөрсөн ч, байнгын бэлтгэлтэй байж, дасгал сургуулилт хийсээр үе тэнгийнхнийгээ тэргүүлж эхэлжээ. Солонгосын воллейболын дасгалжуулагчдын анхаарлыг татсан охидыг Солонгос улсын шигшээ багийн тамирчин болох өндөр магадлалтай байгаад зогсохгүй иргэншил авах хэрэгтэй, улсын воллейболын төрөлд гойд амжилт үзүүлэх байх зэрэг ам дамжсан яриа хөвөрсөөр байгаа аж. Ямартай ч өсвөр насандаа эх орныхоо нэр мандуулж, олон улсад үнэлэгдэж яваа залуу тамирчиддаа амжилт хүсье.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin mundag ohid vee. ene hetsuu tsagt duuldaj bga tsuun sain medeenii neg bna
IP:66.181.177.220  2021-01-19 15:59:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.