Хүмүүс: |
Хөгжлийн банкны захирлаар зургаан сар ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, ажлаа өгсөн Г.Амартүвшингийн авсан зээлүүд ил болж, цахим орчинг шуугиулж эхлэв.
Тэрээр ажиллаж байх хугацаандаа "МАК” цемент үйлдвэрлэлд 197 тэрбум, “Моннис интернэйшнл” ХХК-ийн голлон хувьцаа эзэмшдэг "Эм эми кью" гэх уул уурхайн олборлолт явуулдаг компанид 67 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Мөн “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөг олгожээ. Уг компанийн гол хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням. Уул, уурхайн чиглэрээр үйл ажиллагаа явуулдаг “Вертекс майнинг партнер” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар УИХ-ын Х.Хасхуягийн дүү Х.Хасчимэг ажилладаг байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Женерал индастриал солюшн” ХХК, “Майн тех МСҮТ” боловсрол сургалтын байгууллага, “Мон аяут” ХХК, “НХГ” ХХК, “Ремикон” ХК, “Эм Би Си Си холдинг” ХХК, “Хера энержи” ХХК, “Сонгопожистик” компаниудад хувь эзэмшдэг ажээ.
Ийн “Хера энержи” компанийн гол эзэмшигчид болох Х.Ганхуяг, Г.Дамдинням сонгуулийн өмнө их хэмжээний зээлийг Г.Амартүвшингээр дамжуулан авсан нь олны анхаарал татаж эхлэв.