Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр 5.4 сая төгрөгөөр торгожээ

2021/01/19
Share |
Хүмүүс:
Дуучин Э.Оюумааг хахууль өгсөн хэргээр 5.4 сая төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн онд дуучин Э.Оюумаа болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан, хурандаа Р.Энхтайван, гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарыг АТГ болон Прокурын байгууллагаас тэднийг хахууль өгсөн гэж үзэн, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлжээ.

Тэгвэл шүүхээс дуучин Э.Оюумааг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,4 сая төгрөгийн торгох ялаар шийтгэжээ.

Мөн Р.Энхтайванаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560,000 төгрөг, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа 200 ам.доллар, Төрийн сангийн 100900033401 тоотод дансанд байгаа 4,435,650 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Huurhuug yaj hyahaj havchij ,boloh yumiig bolohgui yum shig bodol toruuljbultelzuulj baigaad mungiig ni avsan bol doo? hahuuli avsniig ni ingej nuuriig ni haruuldag boloosoi.Huchtenii derged huchgui ni buruutai gej... Argaa barahdaa l hahuuli ogoo baih daa.
IP:122.201.21.244  2021-01-19 21:45:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.