Хүмүүс: |
Сүүлийн үед Солонгос улсад “k-pop од” болох зорилго өөртөө тавьсан Кан гэх Монгол залуу цахим орчинг шуугиулж буй. Түүнийг Баасанхүү гэнэ. Бүжгээр хичээллэж эхлээд 14 жилийг өнгөрөөж байгаа тэрээр анх үндэсний бүжгээр хичээллэдэг байжээ. Баасанхүүгийн солонгос нэр нь Пак Сан Ү бол тайзны нэр нь Кан гэх аж. Idol болохоор сэтгэл шулуудсан Кан анх OTR гэх сайтад хандаж, өөрийн дуулж, бүжиглэж буй бичлэгээ тавихад ганц газраас түүнийг хоёрдугаар шатанд оролцохыг урьжээ.
Ийн trainee болж, бэлтгэгдэж буй Канд Солонгосын чадварлаг Idol болох ерөөл тавья.