Covid-19 халдвар авсан Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ

2021/01/19
Share |
Хүмүүс:
Covid-19 халдвар авсан Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өнгөрсөн оны аравдугаар сард БНСУ-аас эх орондоо ирж, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан Д.Мөнхбатаас 23 дахь хоног дээрээ халдвар илэрсэн талаараа тухайн үед сошиал хаягаараа дамжуулан мэдээлж байв. Д.Мөнхбат тухайн үед “Энхсаран” сувиллаас халдвар авсан хүмүүсийг халуун усны газраас эсвэл “Энхсаран” сувиллын газраас авсан гэж бодож буйгаа илэрхийлж байлаа.

Тэгвэл түүнийг олон нийтэд коронавирустэй холбоотой худал мэдээлэл түгээсэн гэж зөрчлийн хуулиар торгож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тэрээр энэ тухайгаа цахим хуудастаа "Шинэ 7 хоног сайхан мэдээгээр эхэлж байна. Корона вирусын талаар миний бичиж ярьсан зүйлс дунд ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл байсан учраас зөрчлийн тухай хуулийн дагуу надад шийтгэл оноожээ. Гайхалтай, сайн юм аа. Баярлах, бахархах сэтгэл зэрэг төрж байна. Mонголд хууль маш сайн хэрэгждэг юм байна гэдгийг өөрийн биеээрээ мэдрэх хувь тохиолоо. Хууль чанга байгаа нь сайн хэрэг. Харин тэгш үйлчилдэг үү, үгүй юу эсэхийг бодох л хэрэг. Би өөрийгөө өмгөөлж хамгаалж зарим нэг дарга шиг хошуугаа цорвойлгож гоншигнохгүй ээ. Буруутай бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харин энэ хуулийн хариуцлага бүгдэд нь тэгш үйлчилж байна уу. Бүхэл бүтэн салбарын төлөөлөл болсон эрх мэдэл бүхий хүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийхэд асуудалгүй. Харин харц ардын төлөөлөл өөрт тохиолдсон зүйлээ хувийн хуудсандаа бичсэн нь ард иргэдийг төөрөгдүүлжээ.

Нэг төрийн албан хаагч надад хандан хэлэхдээ: "Mанай улс угаасаа л ядуу улс шүү дээ, та нарыг арай ядан гадаадаас авчирч, эмчилж байхад үг дуугүй байвал дээргүй юу” гэж сүрдүүлэнгүй өнгө аясаар хэлж билээ. Би дотроо өрөвдөж билээ. Улс ядуудаа биш сэтгэлгээ ядуудаа бид ийм байдал байгаа бус уу.
Явуулгын өнгө аястай илт дарангуйлсан шинж чанартай ямарваа нэг үйлдэл, шийдвэр хувь хүний үзэл санааны галыг бөхөөх бус харин ч эсрэгээрээ улам бүр өрдөн бадрааж байдаг гэдгийг хүн төрөлхтөний түүхэнд олон олон хүн баталж нотолсоор ирсэн гэдэг” хэмээн бичжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
жжжж Буруу шийдвэр гаргасан албан тушаалтан эрүүгийн ял авдаг хуультай болмоор юм: Дураараа шийдвэр гаргаад л торгодог болж шүүхээр явахаар дандаа хууль бусбб
IP:59.153.115.51  2021-01-19 14:17:54
Zochin Uls ni yduu, darga nar ni heterhii bayn uls daa mnaih.
IP:122.201.31.225  2021-01-19 14:25:50
Нэр Давхар хэсэж тарааж явсан нь үнэн юм даг.
IP:66.181.183.160  2021-01-19 16:40:17
зочин Энэ залуу ямар худал мэдээлэл тараасан билээ Өөрт тохиолдсон үйл явдлыг л дэс дараатай яриж зориглосондоо ковидоор өвдсөн хүмүүс дуугарахгүй байгаа гээд гайхаад байсан ингэж дарамтлаж байгаа учраас айж байгаа юм биш үү.Энэ одоо 37 он уу юу болоод байна даа
IP:139.5.216.182  2021-01-19 18:39:11
zochin tanaraas bolj chaldvar avsan ,tegeed ene zaluud ymarch buruu baichgui
IP:202.179.24.195  2021-01-20 17:57:08
сүхээ covid tusaad edegsen geed bgaa nuhud yagaad tagboldog bna aa ....800 garui hun tag chimeegui gehleer ..nam
IP:66.181.186.136  2021-01-23 22:34:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.