Хүмүүс: |
Оны өмнө Монголын ууган телевизийн ерөнхий захирлаар Н.Дэмбэрэл томилогдсон. Тэгвэл тэрээр телевизийн түүхэн дэхь хамгийн бага хугацаа буюу ердөө 29 хоног Ерөнхий захирлын суудалд суусан амжилт үзүүлэв. Томилогдсон даруйдаа эфирээр гарахын хүслэн болсон гэлтэй төрийн тэргүүнтэйгээ оффшорын асуудлын талаар ярилцав. Сэтгүүл зүйн салбарт ноёлдог ууган телевизээс төрөн гарсан олон сайн хөтлөгчид бий байхад захирал нь өөрөө хөтлөгч хийдэг моод хүртэл дэлгэрүүлээд амжсан даг.
Өчигдөр /2021.01.19/ МОҮНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, 3-4 асуудлыг хэлэлцжээ. Эхнийх нь МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг чөлөөлөх асуудал байж. Учир нь Н.Дэмбэрэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай ярилцлага хийх үеэрээ тус телевизийн уран бүтээлчдийг хөөж гарган "Херо" энтертайментын уран бүтээлчдийг 600 студи рүү нэвтрүүлэн ярилцлагын бичлэгийг хийлгэсэн, хууль бусаар томилогдсон, мөрийн хөтөлбөрөө уран бүтээлчдэд танилцуулаагүй гэсэн асуудлыг хөндөж, Үндэсний зөвлөлийн хурлаар түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлжээ.