Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар сайдын суудлаасаа буулаа

2021/01/20
Share |
Хүмүүс:
Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар сайдын суудлаасаа буулаа

Өчигдөр төрөөд удаагүй байсан эмэгтэйгээс Covid-19 халдвар илэрсэн тул  ХӨСҮТ-рүү шилжүүлэхээр авч явсан дүр зураг олон нийтийг цочроож, өнөөдөр тайван жагсаал хийхэд хүргэсэн билээ. Халад, тавчигтайгаа түргэний тэрэгт суусан бүсгүй ХӨСҮТ-рүү орохдоо гаднах шатаар нь дөрвөн давхар луу хөлдөх шахам гарсан гэдгийг дүү нь цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Тэгвэл иргэдийн дургүйцлээ илэрхийлж буй жагсаал, иргэн бүр дуу хоолойгоо нэгтгэсний үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх шуурхай хурал зарлаж, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Харин уг хүсэлтийг Шадсар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хүлээн авч, албан тушаалаасаа буухаар боллоо.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Ineedtei yum
IP:69.158.246.26  2021-01-20 21:08:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.