У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохоор болов

2021/01/21
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохоор болов

Дөнгөж төрсөн бүсгүйн харгис тусгаарлалт, өчигдөр болсон иргэдийн тайван жагсаал хоёр сайдыг суудлаас нь унагаж, өнөөдөр Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж чадав.

Удирдлага болоод, ажилчдын хэн хэнийх нь хариуцлаггүй үйлдэл, ухамсаргүйн зангаас  үүдэж төрөөд удаагүй байгаа бүсгүй өмсөж явсан хувцастайгаа хүйтэн машинд сууж, өвлийн хүйтэнд ХӨСҮТ-ийн гаднах шатаар дөрвөн давхар луу явсан хүнлэг бус үйлдлээс болж Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд, Шадар сайд нарт хариуцлага тооцож, огцруулах шийдвэр гаргасан.

Харин өнөөдөр өглөөний 08:00 цагт Засгийн газар хуралдаж дуусаж, Т.Мөнхсайхан, Я.Содбаатар нарын оронд томилогдох хүмүүсийг хэлэлцэхээс гадна Ерөнхий сайд Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргажээ. Ерөнхий сайд өөрөө энэ хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, ямар нэгэн санал хураалт явуулаагүй байна.

Ерөнхий сайдын гаргасан эл шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжиж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахаар шийджээ. Ингээд иргэдийн эсэргүүцлээ илэрхийлсэн тайван жагсаал үр дүндээ хүрч, Засаг удирдаж буй дарга нар ч ичих нүүртэй гэдгээ харуулж эхлэв.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэгюн Ажлаа хийж чадахгүй гэж огцорчоод ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл ёстой доромжлол шүү.Сайд байгаад хэдэн сайдаа удирдаж ажиллуулж чадаагүй хүн ерөнхийлөгч болоод 3сая хүн удирдлаа юу ёстой нөү шүү
IP:103.26.194.186  2021-01-21 14:21:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.