Хүмүүс: |
Иргэдийн дуу хоолой нэгдэн нийлэхээрээ хэр их хүчтэй болохыг харуулж чадсан жагсаал өчигдөр төв талбайд болсон. Иргэд тайван жагсаал хийсний үр дүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нарыг суудлаас нь огцруулах шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр Засгийн огцруулахаа мэдэгдэж, эцсийн шийдвэрийг УИХ-ын МАН дэмжиж, У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцрохоор боллоо.