Баярлалаа, У.Хүрэлсүх ээ

2021/01/21
Share |
Хүмүүс:
Баярлалаа, У.Хүрэлсүх ээ

Улс төрд шинэ жишиг тогтоосонд баярлалаа гэж байгаа юм. Улс орон мөхөх үү, сэхэх үү хамаагүй зөвхөн эрх ашгийг лоозун болгож барьсан улстөрчдөд биечлэн хичээл заасан болохоор нь баярлаад байна. Ичих нүүргүй, запас арьстай юм шиг сэмбэлздэг улстөрчид энэ хүний чигчий хуруунд ч хүрэхгүй гэдгийг нотоллоо. Мөн цаашид энэ босгод тааруулж байхгүй бол орон зайгүй болно шүү гэдгийн ч илэрхийлэл болж байна.

Ерөнхий сайд болсон хийгээд засагласан цаг хугацаандаа тэр эрс шийдэмгий байж чадлаа. Танхим дотроо сайд нараа хамгийн олон удаа огцруулсан Засгийн газраар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн өнгөрсөн хэдэн жил Монголын түүхэнд үлдэнэ. МАН үнэмлэхүй олонхоор эрх барьж байсан жилүүдэд гарсан шийдвэр гэдгийг ч онцлох хэрэгтэй. Мөн эцэст нь Ерөнхий сайд нь өөрөө толгойлон хариуцлага хүлээж байгаа анхных нь шүү. Алдаа дутагдалтай эвлэрдэггүй Засгийн газар байж болохын жинхэнэ жишээ гэсэн үг. Харин холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцоод өнгөрч болох байсан уу гэдэг асуулт үлдэж байна. Чадах байсан. Гэхдээ улстөржилтийн хөлд иргэд үрэгдэх үр дагавар бий болохоос сэргийлсэн гэвэл илүү оновчтой болно. Энэ өнцгөөс тэр жинхэнэ Монгол эр хүн шиг, мэргэшсэн улстөрч шиг, удирдагч шиг шийдвэрээ гаргасан байж таарна.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж чаддаг, олигархиудтай тэмцэж чаддагийн жишээ ийнхүү үлдэж байна. Түүний удирдсан хоёр танхим аль аль нь олон түмэнд ам сайтай байлаа. Өнгөрсөн зуны сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газрыг мэргэжлийн сайд нараар байгуулсан нь ч цаашид хадгалж явах шинэ жишиг юм.

Өнөөдөр ажлаа өгөхөө илэрхийлсэн Т.Мөнхсайхан гэхэд тийм муу сайд мөн үү. Гэмтлийн эмнэлэг, Нэгдүгээр төв эмнэлгийн төрх бол мэргэжлийн хамгийн гол нь залуу сэтгэлгээтэй удирдагчийн үлдээсэн өв л дөө. Салбартаа салхи оруулж, шинэчлэл хийхээр зориглосныг нь ч салбарынхан нь үнэлдэг юм билээ. Тэр залуу хүн. Юу ч хийж чадах ирээдүй одоо ч түүнд байж л байна. Ингэж мэргэжлийн хүмүүсийг сайд болгож улстөржилтийг Засгийн газрын ажлыг холдуулж байсан У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ бол ард иргэдийнхээ өмнө хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм.

Харин тэдний дэргэд талбай дээр цугласан олон дунд оноо цуглуулахаар шургасан АН-ынхан муухай харагдсан шүү. Улс төр олон нийтийн арга хэмжээ хэсэж оноо цуглуулах биш харин шударга засаглах гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Ингэж чадаагүйнхээ төлөө сөрөг хүчин өнөөдөр гудамжинд байгаа юм. У.Хүрэлсүх богино харсангүй. Улс төрийн өндөр албан тушаалаас хараалгаж буусангүй. Тэр байтугай байгуулсан гавьяатай, хайрлагдах нэртэйгээ бууж байна. Баярлалаа, У.Хүрэлсүх ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Амина Нэг их нялуункоммунист үг хэлээдогцорсон Хүүкийгдолигноххэрэггүй дээ,чааваас юмнууд.
IP:124.158.97.48  2021-01-21 21:27:24
Zochin Bugd show shuudeee. Tsaana ni shaaaaal uuur shaltgaaaan baigaaa.. noroviiiin altanhuaygiiiin heleeed baigaaa shaltgaaan l baugaaa baihdaa
IP:172.58.27.159  2021-01-22 12:53:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.