”Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан ажлаа өгөхгүй гүрийсээр

2021/01/22
Share |
Хүмүүс:
”Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан ажлаа өгөхгүй гүрийсээр

Дөнгөж төрсөн бүсгүйг өвлийн хүйтэнд байгаа хувцастай нь хөөх шахам гаргасан Өргөө амаржих газрын дүр зураг олны дургүйцлийг хүргэж, цочролд оруулсан. Энэ үйлдэлд бухимдсан иргэд төв талбайд тайван жагсаал хийж, хариуцлага алдсан хүмүүст шийтгэл оногдуулж, УОК-ыг огцрохыг шаардсан. Үр дүн ч гарч, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, холбогдох эмнэлэг, байгууллага, ажилчдад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаад байгаа билээ.

Тэгвэл Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан суудлаасаа буухгүй, хариуцлага хүлээхгүй хэмээн гэдийсээр сууна. Өглөө нь хагалгаагаар төрсөн бүсгүйг өвлийн хүйтэнд тийм байдалтай гаргачихаад өөрийгөө уснаас хуурай гаргахаар шийдэв бололтой. Дээдсүүд нь суудлаасаа татгалзаж, өргөдлөө өгөөд байхад уучлалт гуйж, хариуцлагаа ухамсарлах ёстой жинхэнэ ажилчид нь нэг албын төлөө ийм л увайгүй үйлдлэ гаргаж сууна. Түүнд хүнлэг ёс, нэр төр бус зөвхөн даргын суудал хэрэгтэй болов уу.

Эх, үр хоёрын хүй тасалж, хорвоод олон мянган хүүхдийн цалгисан дууг сонсгодог хамгийн жаргалтай, буянтай ажил хийдэг байж, хэдэн төгрөгийн илүү цалинтай даргын суудлаасаа ховхорч чадахгүй байгаа хүнээс амаржсан эхэд хандсан шиг үйлдэл гарахгүй гээд яах ч билээ. Бүр өөрсдийгөө буруугүй гэж үзэн, гүрийж суугаа Г.Баясгалан шиг дарга хэд байгаа бол.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hjk Lesbi awgaishdesejgiin
IP:64.119.21.53  2021-01-22 17:22:50
MC АЖИЛАА ӨГӨӨ МИНИЙ ХӨГШӨӨӨӨӨГ
IP:202.9.47.18  2021-01-22 20:13:49
MC Ajilaa uguu hu
IP:202.9.47.18  2021-01-22 20:15:18
ff said hurtel ogtsorchood bn yavna yy
IP:66.181.186.205  2021-01-23 09:20:03
Бод доо Үгүй ээ...Бас яг хариуцлага алдсан хүн л халагдах ёстой гэсэн жишиг мөрдөх нь шударга шүү. Хариуцлага алдахаараа даргаа халуулаад өөрөа үлддэг жишиг тогтож болохгүй шүү
IP:202.21.108.229  2021-01-23 12:36:06
Zochin Mash ih mongo avdag ym chin yu gj mongonii uurhainasaa salah be dee etsesee hurtel teseh bailguide
IP:66.181.161.125  2021-01-23 20:33:55
Жавар өвгөн Улсын ерөнхий сайд, бүр засгийн газар бүхлээрээ хариуцлага хүлээж огцорч байхад энэ оцгор хүүхэн ямар нүүрээрээ суудалдаа үлдэж чадаж байна аа. ҮүнийГ Л даварсан авгай гэхгүй бол өөр хэнийг даварсан авгай гэж хэлэх вэ?
IP:202.9.46.92  2021-01-23 20:54:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.