Харвардын диплом өвөртөлсөн “шинэ сайд” Л.Оюун-Эрдэнэ

2021/01/22
Share |
Хүмүүс:
Харвардын диплом өвөртөлсөн “шинэ сайд” Л.Оюун-Эрдэнэ

Иргэдийн тайван жагсаалын дүнд Монгол улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцорч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх суудлаасаа огцорч буйгаа өчигдөр /2021.01.21/ албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл түүний оронд суух шинэ сайдад Л.Оюун-Эрдэнэ яригдаж, намынхнаасаа хэдийнэ өндөр үнэлгээ аваад амжив. Түүнийг Ерөнхий сайдад томилох эсэхийг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал хураана, үүний дараа УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэх аж. 

Залуу улстөрчдийн төлөөлөл, сэтгүүлч, хуульч мэргэжилтэй адтай Л.Оюун-Эрдэнийг даруухан, ноомой гэгддэг боловч  мисс бүсгүйтэй нэр холбогдож, багагүй хугацаанд хэвлэлийн гол баатар болж байлаа. Угтаа бол эхнэр, гурван хүүхэдтэй, гэр бүлийн тогтвортой амьдралтай хүн. Залуу үеийн төлөөлөл дундаа Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан боловсрол өндөртэй тэрээр өдгөө ЗГХЭГ-ын даргын алба хашиж буй. Төрөлх нутгынхаа Тамгын газраас ажлын гараагаа эхэлсэн Л.Оюун-Эрдэнэ “Херо” Баатарын төрсөн дүү. Өдгөө Ерөнхийлөгчийн бүх ажлыг нүцгэн гараараа хийж буй хэгжүүн Б.Баатарын дүү гэхээр бас л шийртэй эр гэдэг нь илт. Төрсөн нутгийнхаа аялал, жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн “Андлалын хөшөө”, “Их хуралдай” цогцолбор бүтээхээр хоёр том “толгой” барьсан нь түүний их ажлын эхлэл. Духаа нийлүүлсэн хоёр хөшөөнөөс өөр юмгүй аялал, жуулчлалыг цогцлоосон цогцолбор хэзээ сүндэрлэн босохыг тэр л мэдэж буй. Ийм нэг “мандуулсан” ажилтай, хэнэггүй ч гэмээр адтай Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудалд “тухлах нь”.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen ulsiin eronhii saidiig hen durtai ni hiideg ym uuu
IP:64.119.22.250  2021-01-22 16:41:52
Kkkk Daraagin nuudel: oyunerdene erunhii said, Hurelsukh erunhiilugchid ner devshikh gej ogtsorson yum bna.
IP:24.13.36.85  2021-01-22 21:16:34
U Uu novshoo pop bandi
IP:95.223.59.127  2021-01-23 00:08:39
Xun Surguuli soyoliig ni shalgah heregtei dee. Ih l no-toi hun
IP:64.119.25.181  2021-01-23 15:38:14
ээ ЯЛГАРАХ ЮМ БАЙХГҮЙ ДЭЭ
IP:59.153.113.72  2021-01-24 18:40:05
ЗОЧИН ХҮРЭЛСҮХИЙН ТӨМСӨГИЙГ ХАГА ӨШИГЛӨХ ЭСВЭЛ БУУНЫ НОХОЙ МЭТ ДОХИО ЗАНГААГААР НЬ ЯВАХЫН АЛЬ НЭГИЙГ Л СОНГОХ БОЛЖ ДЭЭ
IP:192.82.67.33  2021-01-25 13:47:16
иргэн Тэр тогтсон амьдралтайгууд чинь л миссүүдийг зохицуулдымшдээ . Ямар аваад суучихсан гэсэн биш
IP:202.126.92.226  2021-01-25 14:22:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.