Н.Номтойбаяр ялаа хөнгөлүүлж, НЭГ жил болгов

2021/01/23
Share |
Хүмүүс:
Н.Номтойбаяр ялаа хөнгөлүүлж, НЭГ жил болгов

Баян айлын ууган хүү, том цээжтэй улстөрч Н.Номтойбаярын хувьд 2020 он арш жил нь байсан бололтой. Д.Ганбат агсны хэрэгтэ холбоотой гэж шүүмжлүүлсээр байгаад УИХ-ын гишүүний суудлаасаа огцорсон байдаг. Үүний дараа түүнтэй холбоотой гэх хэргүүдийг шүүх, цагдаагийн байгууллагаас хянаж, түүнийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, шүүхээс 5,5 жилийн ял оноосон. Ямартай ч хагас жилийг ялаа эдэлж, нарсанд өнгөрүүлж байгаа Номтын хэргийг дахин хэлэлцэх шүүх өчигдөр болсон. 

Тэгвэл шүүхээс шүүгдэгч Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарын хувьд шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн гэмт хэрэгт санаатай нэгдэж, хамтран оролцсон нь тогтоогдоогүй. Харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, хөтөлбөрийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж, Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилжээ.

Иймд Н.Номтойбаярын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял оноожээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen tegeed 6 sariin daraa garah yum uu?
IP:192.82.70.33  2021-01-23 21:32:12
Иргэн За суллагдаж дээ. 1 жилийн ял 6 сар суухад гаргадаг. Аль эрт 6 сар болсон
IP:139.5.216.253  2021-01-26 08:24:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.