ХҮН-ын дарга Ерөнхийлөгчтэй “заргалдана”

2021/01/23
Share |
Хүмүүс:
ХҮН-ын дарга Ерөнхийлөгчтэй “заргалдана”

Иргэдийн сайн дураараа оролцсон тайван жагсаалыг Ерөнхийлөгчийн тушаалаар АН албаар өдөөн хатгаж, жагсаалыг бусниулах гэж буйг Хөдөлмөрийн үндэсний нам цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж байсан. Уг мэдэгдлийн дагуу Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж, ХҮНамыг шүүхэд өгнө гэдгээ илэрхийлсэн юм.

Тэгвэл Хөдөлмөрийн Үндэсний намын дарга Т.Доржханд энэ талаар цахим хуудастаа хандан “Ерөнхийлөгч маань хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ХҮН намын хуурамч хаягнаас бичсэн постыг үндэслээд шүүхдэхээ илэрхийлжээ. Энэ бүсгүйн гарт байгаа манай намын мэдэгдэл нь ХУУРАМЧ.

Мөн Хөдөлмөрийн үндэсний намын дарга талбай дээр лайв хийсэн гэж мэдэгджээ. Миний бие талбай дээр лайв хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Энэ худал мэдээллийн талаар Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн тамгын газарт албан ёсоор хандах болно.” хэмээн бичжээ.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Жавар өвгөн За юун сүртэй юм. Гүтгэх тусам тэмцэнэ гэчихжээ. Худлаа сүржигнээд хийх юмаа олж ядсан амьтас.
IP:202.9.46.92  2021-01-23 20:47:34
zochin bolj bna
IP:202.179.25.155  2021-01-24 13:31:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.