“Босоо” Ганбаа өлсгөлөн зарлав

2021/01/25
Share |
Хүмүүс:
“Босоо” Ганбаа өлсгөлөн зарлав

Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайдад удаа дараа хүсэлт гаргаад байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар төв талбайд өлсгөлөн зарлаж эхлэв. Түүнийг парламентын хамгийн хэл амтай, шүүмжлэлтэй нэгэн гэдэг. Тэрээр “Цөөнх болсон ард түмний алдагдсан Оюутолгойн төлөө” ийн өлсгөлөн зарлаж байгаа аж. Засаг солигдож, шинэ Ерөнхий сайд сонгогдоод парламент завгүй байхад “босоо” Ганбаагийн шийдсэн үйлдэл нь өлсгөлөн байв. Сайн дураараа нэгдсэн иргэдийн жагсаал хэр хүчтэйг харсан түүний итгэл эцэст нь ийм зүйлд хүргэжээ.

Тэрээр “Барьцаалагдсан улс төрчдийг Монголчуудын төлөө зүтгэдэг болгохын төлөө үндэс хуулиар олгогдсон хуульд байдаг тэмцлийн хэлбэр өлсгөлөнг би сонгож өнөөдөр өлсгөлөнг зарлаж байна. Би дуртай даа өлсгөлөн зарлаагүй. 35-51 нас хүртэл 16 жил бүх доромжлол сонслоо. 400 тэрбум долларт монгол хүн бүр байртай болно. Хүн бүр ажилтай, Монголд сургууль, цэцэрлэг бүгд баригдана” гэв. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа Төрийн ордон дотор суулт зарласан. Иргэдийн тайван жагсаалын дүнд тэгэсхийгээд намжсан ч энэ удаад С.Ганбаатар нэмэгдлээ. Түүний өлсгөлөн хэр удаан үргэлжлэх бол.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
”ÒÂ 7 õîíîã” ñîíèí Өдгөөгөөс яг зуун жилийн өмнө баргын Манлай баатар ван Ж.Дамдинсүрэн Хятадын шоронд ”Би эдний дэргэд хэвтээгээр үхэхгүй” гээд босоогоороо амьсгал хураажээ. Тэрбээр ”Төр улсын хэргийг амьд хүмүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээх айлдан гэрээслэсэн байдаг. Орчин цагийн Манлай Баатар Ганбаагийнхаа тэмцлийг дэмжиж босоцгооё монголчууд аа!
IP:202.9.46.92  2021-01-25 14:50:48
Zochin Hoorhii doo . Ouytolgoigoos heden terbumiig avsiin boldoo. Niigemd ingej haragdaj bgan naadah chini harin ooroo bol ouytolgoigoos sanhuujiltei. Odoo bol nileen um avsan um dhig bn bur shataj tulegdej uhsen ch hamaagui ger bulee mongond umbuulj. Jujigchin hevtee Ganbaad muu itge. Buu itge. Muu luivarchin. Yagaad ouyntolgoin esreg bgaa bolov ch ugaasaa tedentei tohiroltsson tohiroo uyanga ijilhen shuu. Tolgoi ajillyylj shuu Mongolchuud mini. Naadah chini bas odoo ard ni hen bgaa ni haragdana daa
IP:122.201.31.153  2021-01-27 11:09:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.