Хүмүүс: |
Дээдэс нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй байгаа гэх ардын цэцэн үгийн жишээ АН дээр биеллээ олсоор. Намын хоёр дарга хоорондоо хагаралдаж, намыг хэн удирдаж буй нь тодорхой бус мэт байгаа дүр зурагтай болчихсон АН өнөөдөр бүлгээрээ мэдэгдэл хийв.
Тэд Засаг солигдож буйд, Ерөнхий сайд огцорч буйд тун дурамжхан байх аж. Түүнчлэн сайдад дэвшсэн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжихгүй гэдгээ илэрхийлж, одоо болж буй Засгийн газрын үйл хэрэг ч таалагдахгүй байгаа бололтой.
Шинэ Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа шалтгаан нь “Өмнөх Засгийн газарт байсан сайд нар дахин сайд болж байгаа нь зүйд нийцэхгүй. У.Хүрэлсүхийн ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэчихээд одоо ЗГХЭГ-ын даргаа Ерөнхий сайд болгож, бусад сайд нараа ихэнхийг буцаан томилохоор улайрч байна. Энэ бол хариуцлагын асуудал биш” хэмээн байр сууриа илэрхийлжээ.