Хүмүүс: |
Өргөө амаржих газар амаржсан эхийг тусгаарлахаар эмнэлгээс гаргаж буй байдал дэндүү хүнлэг бус үйлдэл болж, иргэд бухимдан жагсаал өрнүүлснээр Засаг огцорч буй.
Харин энэ цагт холбогдох хүмүүст нь эхнээс нь хариуцлага тооцож, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ. Тэрээр ЭМЯ-ны бичиг хэргийн ажилтнаас Covid-19 илэрсэн тул гэртээ тусгаарлагдаж байгаа гэнэ. Түүний ажлаас халагдаж буй шалтгааныг өөрт нь цахимаар танилцуулж, ажлаа цахимаар хүлээлгэж өгөхийг шаарджээ.