Хүмүүс: |
Өмнөд Солонгосын к-поп одод удаан хугацааны сэтгэл гутрал,ажлын дарамт, фэнүүдийн сэтгэгдэл зэргэс болж амиа хорлох ахархан бодолд автдаг. Өмнөд Солонгост олонд танигдаж, од болох тун хэцүү. Гагцхүү шалгарч, шилдэг болж чадсан нь олны таашаалд нийцэж, сая нэг юм санаа амардаг. Өнгөрсөн жилүүдэд алдартай эрчүүдийн хамтлаг болох “Shinee” хамтлагын дуучин Ким Жон Хюн болон “F(x)” дуучин, жүжигчин бүсгүй Sulli, жүжигчин Goo Hara нарын амиа хорлолт дэлхийн нийтийг цочроож байв. Тэгвэл энэ удаад реппер Айрон болон жүжигчин Сон Юү Жон нар амиа хорлож, таалал төгсчээ.
Айрон нь “Mnet”-ийн зохион байгуулсан “Show Me The Money 3” хип хоп шоунд хоёрдугаар байр эзлэн, олонд танигдаж эхэлсэн. Үүнээс хойш олон уран бүтээлчидтэй хамтран дуу гаргаж байсан тэрээр саяхан өсвөр насны хүүхдийг бейсболын цохиураар зодсон хэрэгт шалгагдаж байсан бөгөөд өмнө нь марихуан хэрэглэсэн, хуучин найз бүсгүйдээ халдаж, заналхийлсэн зэрэг хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 80 цагийн олон нийтийн ажил хийх ялаар шийтгүүлжээ.
Мөн MBC телевизийн “Golden Rainbow”, “Tell Me Your Wish”, “School 2017”, “To My Name” зэрэг кино уран бүтээлүүдэд дүр бүтээж, гоо сайхны брендүүдийн нүүр царай байсан жүжигчин Сон Юү Жоныг нас барсан тухай түүний харъяалагддаг “Sublime Artist” агентлагаас мэдээлжээ. Түүнийг өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр амиа хорлосон байдалтай байхад олсон гэнэ.