Хүмүүс: |
Төв талбайд Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар УИХ-ын С.Ганбаатартай уулзахаар төв талбайд ирж, өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр С.Ганбаатар болон олон нийтэд хандан “Оюу толгойн асуудлыг өлсгөлөнгөөр шийдэхгүй, хэлцлээр шийднэ. Монголчууд Оюу толгойн асуудал дээр эхлээд дотроо нэгдэх ёстой, Рио-той нэг цонхоор харьцах ёстой. Дубайн болон, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас У.Хүрэлсүхийн засгийн газар шат дараатай ажлуудыг эхлүүлсэн. Шинээр бүрэлдэх азсгийн газар энэ ажлыг үргэлжлүүлнэ” гэв.