Хүмүүс: |
Баянзүрх дүүргийн 8-р хороо Х апартмент 1-ийн 4 дүгээр блок байранд сэжигтэй тохиолдол илэрсэн учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоож хамгаалалтад авсан талаар тус дүүргийн онцгой комиссоос мэдэгдлээ.
Хөл хорио тогтоосон байрны оршин суугчид шинжилгээнд хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг анхаарууллаа.