“Алтан судал” УСК Оскарт өрсөлдөхөөр сонгогдлоо

2021/01/27
Share |
Хүмүүс:
“Алтан судал” УСК Оскарт өрсөлдөхөөр сонгогдлоо

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг Оскар наадам энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд Холливудад зохион байгуулагдана. Тэгвэл Оскарын "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд найруулагч Д.Бямбасүрэнгийн "Алтан судал" УСК (Veins of the World) оролцохоор болжээ. Тус төрөлд 15 кино нэр дэвшин өрсөлдөж, эцсийн шатанд нэр дэвших бүтээлүүдийг 2021 оны хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд тодруулж, гуравдугаар сарын 15-нд зарлахаар болжээ.

"Алтан судал" УСК нь “Basis Berlin” кино продакшн, “Монгол Телевиз”, “Rundfunk Berlinbrandenburg”-н хамтын бүтээл бөгөөд киног бүтээхэд Монгол, Герман, Араб, Австри зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажиллажээ. 


"Алтан судал" кинонд 11 настай, хөдөө нутгийн унаган хүү Амраагийн тухай өгүүлнэ. Алтны эрэлд гарсан уурхайчдаас болж зэрлэг дагшин байгаль эвдрэн сүйдэж, нүүдэлчдийн эсрэг аюул нүүрлэнэ. Амраагийн аав Эрдэнэ тэднийг эсэргүүцэн зоригтой тэмцэж байсан сүүлчийн удирдагч байлаа. Аавыгаа таалал төгссөнөөс хойш Амраа тэдний эсрэг тэмцэхээр зориг шулуудна. Найруулагч Д.Бямбасүрэн уг бүтээлийнхээ тухай "Энэ бол зөвхөн хөдөө нутгийн бус дэлхий нийтийн тулгамдаж буй асуудал" хэмээн дурджээ. Тэрээр “Ингэн нулимс” (2003), “Шар нохойн там” (2005), “Эзэн Богдын эр хоёр загал” (2009)  гэсэн  гурван баримтат киногоороо олонд танигдсан бөгөөд “Ингэн нулимс” баримтат кино нь 2003 онд Оскарын шилдэг бүтээлд нэр дэвшиж, дэлхийн 70 гаруй  улсад  хүрсэн түүхтэй.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.