Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

2021/01/27
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэг Ерөнхий сайдад дэмжиж, УИХ-д танилцуулахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр 11:30 цагт хүргүүлэхээр болжээ.

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын  Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гариг (2021.01.22)-т өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг УИХ-д оруулж танилцуулна.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) 13:00 цагаас хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж батлахаар болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.