Хүмүүс: |
Сүүлийн хэдэн хоног сошиал орчинд УИХ-ын гишүүн Сү.Батболдын нууц хөрөнгө, оффшор данс зэрэг баримт нотолгоо ил болж, Ерөнхийлөгч ч түүнийг төрд эргэлт хийж байна хэмээн хурлын танхимд хэлээд амжсан. Харин Сү.Батболд өөрийнх нт эсрэг гарч буй мэдээллийг үгүйсгэж, гүтгэлэг хэмээн байр сууриа илэрхийлсэн. Сү.Батболд хэзээний л их хотын чинээлэг эрхэм, хөрөнгөлөг бизнесмэн, улстөрч гэдгээрээ алдартай. Гэргий Г.Отгонтуяа хувийн бизнесээ хөөж, E mart дэлгүүрийг Монголд сүндэрлүүлж чадсан чадварлаг хатагтай. Хүүхдүүд нь ч гадаадын өндөр боловсрол эзэмшиж, эх орондоо хувь хувийн ажлаа хийн, үеийнхээ залуучуудыг цойлж яваа овсгоотой залуучууд бий.
Тэгвэл цэнхэр үст Э.Цэрэн Сү.Батболдын гэр бүлийн талаарх нэгэн баримт дэлгэж, цахим хуудастаа “Монголоор дүүрэн модон жорлонгоосоо салаагүй нөхөд сайн хараад ав! 50.000 $ орон сууц авах гэж насаараа өндөр хүү төлж, өртөж явахад Монголчуудыг дээрэмдсэн Сү.Батболдынхны харийн нутагт олон сая доллороор авсан сууцнуудын нэгээхэн хэсэг” хэмээн бичжээ.